Газардуулга, аянга хамгаалалт

Цахилгаан төхөөрөмжийн тусгаарлагч гэмтэж хүчдэлтэй болох нөхцөлд тоног төхөөрөмжийн гэмтэл, хүмүүсийн аюулгүй ажиллагааг хангахын тулд цахилгаан самбар, тоног төхөөрөмжийн их биеийг газардуулна. Үүнд: Цахилгаан самбар дулаан узелийн өрөөнд 5*4 мм-ийн туузан гангаар дотор хүрээ хийж 2-оос доошгүй цэгээр газардуулгын гадна үрээнд холбоно. Газардуулгын системийн ерөнхий эсэргүүцэл 4 Ом-оос ихгүй байна.
Аянгын хэт хүчдэлээс хамгаалах зорилгоор оролтын самбарт ОПС-1 маягийн цэнэг шавхагч тавьж өгснөөр байгалийн аюулаас хамгаалагдах юм.